• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дөрвөн талаас ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн чиглэл хандлагыг тодруулав

CRI       (GMT+08:00) 2012-06-07 16:00:06

      ШХАБ-ын гишүүн орнуудын төринй тэргүүн нарын зөвлөлийн 12-р хурал 7-ны өдөр Бээжинд өргөтгөсөн хэлэлцээ хийж, Хятад улсын Дарга Хү Жиньтао даргалагч орны төрийн тэргүүний хувиар хэлэлцээг даргалж юуны өмнө үг хэлсэн байна. Хү Жиньтао дөрвөн талаас уг байгууллагын ирээдүйн хөгжлийн чиглэл хандлагыг тодруулжээ. Тухайлбал, нэгд, ШХАБ-ыг эв нийцтэй гэр орон болгон байгуулах. Хоёрт, ШХАБ-ыг бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын үр ашигтай баталгаа болгон байгуулах. Гуравт, ШХАБ-ыг бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болгон бүтээн байгуулах. Дөрөвт, ШХАБ-ыг олон улсын харилцаа холбоо өрнүүлэх, олон улс дахь нөлөө тусгалаа нэмэгдүүлэх үр ашигтай тавцан болгон байгуулах зэрэг болно.

       Энэхүү дөрвөн зорилтыг биелүүлэхийн төлөө, ШХАБ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны комисс байгуулж, гишүүн орнуудын иргэд хоорондын харилцааг ахиулан, уг байгууллагын хөгжлийн иргэдийн саналын болон нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхийг дарга Хү Жиньтао санал болгожээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе