• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэгдэлтэй үйл ажиллагаагаар "Гурван хүчин"-д цохилт өгөх хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2012-06-07 16:03:03

     ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хурлын өргөтгөсөн хэлэлцээ 7-ны өдөр Бээжинд болов. Хятад улсын Дарга Хү Жиньтао хэлэлцээг даргалан үг хэлж цохон тэмдэглэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд "Терроризм, хагалан бутаргах хүчин болоод хэт даврагч этгээдэд цохилт өгөх тухай Шанхайн конвенц"-ын агуулгыг тууштай хэрэгжүүлж, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааны механизм тогтоон төгөлдөржүүлж, нэгдэлтэй үйл ажиллагаа авч байгаад, терроризм, хагалан бутаргах хүчин болоод хэт даврагч этгээд"-ийн үйл ажиллагааны орон зайг багасгаж, мансууруулах бодис хил давуулан наймаалах болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгч зэрэг харгис хүчнийг арилгах хэрэгтэй гэжээ.

       Хү Жиньтао хэлэхдээ, ШХАБ-ыг бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын үр ашигтай баталгаа болгож байгуулах хэрэгтэй. Онц байдлыг зохицуулах механизмын дүрэмд өөчрлөлт оруулахаар тохиол болгон, ШХАБ-ын үйл ажиллагааны хүчин чадавх болон түргэн шуурхай ажиллах хүчин чадлыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Бүс нутгийн улс орнуудын дотоод хэргийг тухайн орны ард иргэд өөрсдөө бие даан шийдэх ёстой. Бусад орон ямар нэг шалтгаар гишүүн орны дотоод хэрэгт оролцохыг эрс эсэргүүцэх бөгөөд улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд гишүүн орнуудын гаргасан хүчин чармайлтыг эрс дэмжинэ гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе