• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орнуудын хамтран хэрэгжүүлэх төсөл эртний "торгоны зам"-д шинэ утга агуулга нэмэрлэх ёстой гэв

CRI       (GMT+08:00) 2012-06-07 16:17:15

     ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12 дах удаагийн хурлын өргөтгөсөн хэлэлцээр 7-ны өдрийн үдээс өмнө Бээжинд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао хурлыг даргалж үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд төмөр зам, засмал зам, агаарын тээвэр , цахилгаан холбоо , эрчим хүчний шугам хоолой зэргийг харилцан холбож нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэн, эртний "торгоны зам"-д шинэ утга агуулга нэмэрлэх ёстой гэсэн байна.

       Хү Жиньтао хэлэхдээ, ШХАБ бүс нутгийн эдийн засгийн байдлын онцлог болон олон орнуудын хөгжлийн шаардлагыг хангаж, уг байгууллагын үр ашигтай тавцанг ашиглан, тал талын давуу талаа бадруулан, ажилч хэрэгч хамтын ажиллагааг тууштай баримтлан, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхээр чармайх хэрэгтэй юм. ШХАБ-ын бүтээн байгуулалтыг бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн түлхэх хүчин болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ: Хөгжлийн банк, үр тарианы аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм, үрийн сан болон хөдөө аж ахуйн үлгэр үзүүлэн дэлгэрүүлэх бааз, эрчим хүчний клуб байгуулан, худалдаа болон хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэхийг ахиулан, олон орнуудын эдийн засгийн хөгжлийг бүх талаар урагшлуулах хэрэгтэй. Мөн техник технологи, соёл боловсрол, эрүүлийг хамгаалах зэрэг хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дээд техникийн бүтээгдэхүүнийг нээн хөгжүүлж, дээд техникийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, олон улсын эдийн засаг, дэлхийн эдийн засгийн хөгжил дэх өрсөлдөх чадавхыг бүх талаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе