• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2012-06-07 18:05:04

     БНХАУ-ын дарга Хү Жиньтао 7-ны үдээс хойш Бээжинд ШХАБ-ын тэргүүн нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Эн тэргүүнд таны Хятадад ирж ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтад оролцож байгаад баяр хүргэе, мөн ийм тохиол олж ерөнхийлөгч тантай хоёр талын харилцаа, хамтаар сонирхож байгаа асуудлаар санал солилцох болсондоо баяртай байна гэжээ.

      Элбэгдорж Хятадын талын 2011-2012 оны ШХАБ-ын жижүүр даргын үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс ШХАБ-ын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе