• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Узбекистан эх баялгийн бус болон дээд техникийн салбар дахь хамтын ажиллагааг ахиулна

CRI       (GMT+08:00) 2012-06-07 18:54:41

      Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Узбекистан "Хятад Узбекистаны урт хугацааны худалдааны хэлэлцээр" болон "валют солих хэлэлцээр"-ийг түргэн хэрэгжүүлж, эх баялгийн бус болон дээд техникийн салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, шинэ эрчим хүч, цэвэр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны стратегийн түншийн харилцаатай нийцсэн Хятад Узбекистаны хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ.

       Ши Жиньпин мөн өдөр Хятадад ирж ШХАБ-ын тэргүүн нарын уулзалтад оролцож байгаа Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовтай уулзах үед ингэж хэлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Узбекистан дипломат харилцаа тогтоосон 20 жилийн үеэр дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Каримов хамтаар Хятад Узбекистан стратегийн түнш харилцаа байгуулахаар мэдэгдсэн нь хоёр орны харилцааны хөгжилд гүн гүнзгий ач нөлөөтэй болсон юм. Узбекистаны талтай хамтаар хоёр орны стратегийн түншийн харилцаа болон дипломат харилцаа тогтоосон 20 жилийн ойг хамтаар тэмдэглэхээр боломж болгон олон салбарын хамтын ажиллагаагаа тал бүрээр гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

        Шинэ байдалд Хятадын талтай тал бүрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд Узбекистаны тал бэлэн байна гэж Каримов илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе