• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Энэтхэгийн гадаад хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 10:37:31

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 6-ны өдөр Ардын их хурлын ордонд Энэтхэгийн гадаад хэргийн сайд С. М. Кришинатай уулзав.

       Ли Кэчян хэлэхдээ, Хятад болон Энэтхэг бол бүгд эртний соёл боловсролтой аугаа их улс орон бөгөөд, хоёр орны нааштай харилцаа нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Түүнчлэн Хятад, Энэтхэг хоёр орон бол мөн ч дэлхийн хоёр том хөгжиж байгаа орон бөгөөд, хоёр орны хамтын ажиллагаа нь өрсөлдөөн тэмцээнээсээ их, Хятад, Энэтхэгийн түргэн хөгжил нь мөн ч дэлхийн эрэлт шаардлага болох юм. Сүүлийн жилүүдэд, хоёр талын харилцаа эрүүл тогтвортой хөгжлийн чиг хандлагаа хэвээр байлгасаар ирлээ. Энэтхэгийн талтай хамтаар чармайж, стратегийн зөвшилцлөө баримтлан, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, зөрчил маргаанаа зүй зохистой шийдвэрлэж, хил хязгаарын районы амар тайван байдлыг хамгаалж, Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ өндөр төвшинд гаргахад Хятад улсын тал бэлэн байна гэжээ.

       С. М. Кришина хэлэхдээ, Хятад, Энэтхэгийн харилцаа бол дэхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг бөгөөд, Хятад улстай харилцан итгэлцэл болон найрамдлаа зузаатган, хоёр талын эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг ахиулахад нэн сайн нөхцөл боломж бүрдүүлэхэд Энэтхэгийн тал бэлэн байна гэлээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе