• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Афганистаны ерөнхийлөгчтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2012-06-08 11:00:56

      8-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжинд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзлаа. Хамид Карзай ШХАБ-ын Бээжингийн уулзалтад оролцож, Хятад улсад айлчилсан юм.

      Хү Жиньтао Афганистан улс ШХАБ-ын ажиглагч орон болсонд баяр хүргэлээ. Тэрээр хэлэхдээ, эрхэм ерөнхийлөгч та Хятадын ард түмний хуучин анд бөгөөд Хятад Афганистаны найрсаг харилцааны төлөө урт удаан хугацааны турш хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Үүнийг өндрөөр сайшааж байна гэжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, Афганистан одоо чухал шилжилтийн үедээ ороод байна. Хятад улс бол Афганистаны итгэлт хөрш бөгөөд найрсаг орон юм. Өнөө болон ирээдүйд Хятад улс Афганистантай найрсгаар харилцах бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх бөгөөд Афганистаны талд цаашид чин үнэнч харамгүй туслалцаа үзүүлнэ гэж илэрхийллээ.

      Хамид Карзай Афганистан улс ШХАБ-ын ажиглагч орон болоход Хятадын тал тууштай дэмжсэнд талархал илэрхийллээ. Өнгөрсөн арван жилд Афганистан Хятадын хоёр талт харилцаа идэвхтэй хэлбэрээр гүнзгийрэн хөгжсөнд бид баяртай байна гэж Карзай илэрхийлжээ.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе