• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Хамид Карзай-тай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2012-06-08 15:25:31

      8-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай-тай хэлэлцээ хийж, хоёр тал "Хятад Афганистан стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоох тухай хамтын мэдэгдэл" нийтэлжээ. Хамид Карзай тус удаа Хятад улсад айлчилсан бөгөөд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.

      Хятад Афганистаны харилцааг хөгжүүлэх талаар Хү Жиньтао 5 санал дурдлаа. Үүнд нэгд, хоёр орны удирдагч байнгын уулзалт харилцаагаа хэвээр хадгалж, чухал асуудлаарх стратегийн зөвшилцлөө нэмэгдүүлэн, хамтын мэдэгдэлд хүрсэн тал бүрийн нийтлэг ойлголтыг хоёр орны холбогдох салбар хянамгай хэрэгжүүлэх. Хоёрт, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай, хамтаар хөгжих зарчмын дагуу худалдаа эдийн засаг, төсөл даан авах, нөөц баялаг эрчим хүч нээн ашиглах, хөдөө аж ахуй, дэд бүтцийн барилга байгуулалтын зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх. Гуравт, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөж, боловсрол, соёл, мэдээллийн зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх. Дөрөвт, аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "гурван хүчин", мансууруулах бодис наймаалах, улс дамнасан гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх. Тавд, олон талын зохицуулах хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зэрэг багтжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, Афганистан яг шилжилтийн чухал үедээ байна. Афганистаны энх тайван сэргээн байгуулалтыг Хятадын тал өнгөрсний адил дэмжих бөгөөд идэвхтэй оролцож, бүтээн байгуулалтын хүчин чадлаа чангатган, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт Афганистан болон тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахад хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

      Хятад улстай урт удаан хугацаанд найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд Афганистаны тал бэлэн байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай Хятадын талын дэвшүүлсэн санаачилгыг бүрэн дэмжиж байна. Хятад улстай улс төрийн харилцаагаа нэмэгдүүлэн, худалдаа эдийн засаг, эрчим хүчний зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Афганистанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг сайшааж байгаа бөгөөд хоёр орон хүмүүнлэгийн харилцаа солилцоо өрнүүлэхийг дэмжинэ гэж Ерөнхийлөгч Карзай илэрхийлжээ.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе