• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд олон улсын нислэгийн шугам нэмэж нээнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-08 15:59:51

      7-ны өдөр Хятадын иргэний агаарын тээврийн газар, ТӨЗР-ы засгийн газартай Лхаст хэлэлцээний холбогдох хөтөлбөрт гарын үсэг зурж, Төвдөөс баруун Ази, өмнөд Ази зэрэг бүс нутаг хүрэх олон улсын нислэгийн шугам нээхээр тогтсон байна.

      Хятадын иргэний агаарын тээврийн ТӨЗР дахь удирдлагын газрын дарга Ли Ханьчэн хэлэхдээ, Төвдийг баруун Ази, өмнөд Азитай холбох нь бүсийн онцгой давуу талтай юм, жил бүр их хэмжээний жуулчид Балба, Энэтхэг зэрэг газраар дамжин Төвдөд ирдэг, иймээс эдгээр газрыг оролцуулсан нислэгийн шугам нээвэл, Төвдийн аялал жуулчлалын хөгжлийг ахиулах болно гэжээ.

      Өнөөгийн байдлаар, Төвд онгоцны 5 буудалтай, Лхасаас Балбын нийслэл Катманду хүрэх олон улсын нислэгийн ганц шугамтай юм.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе