• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүдийн цэргийн хамтарсан сургууль эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-08 16:31:45

      ШХАБ-ын гишүүн орнуудын терроризмийн эсрэг зэвсэгт хүчний цэргийн хамтарсан сургууль орон нутгийн цагаар 7-ны үдээс хойш Тажикстаны Хужанд хотод албан ёсоор эхэллээ.

      ХКН-ын цэргийн төв зөвлөлийн гишүүн, жанжин штабын дарга Чэнь Биньдэ болон Казахстаны зэвсэгт хүчний штабын зөвлөлийн дарга хурандаа генерал Сакен Жасузаков, Киргизийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга хурандаа Собан Кулов, ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга хурандаа генерал Персиан Суртенай Кове, Тажикстаны зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Рамил Надиров нар цэргийн сургуулилтын стратегийг зөвшилцөж, цэргийн сургуулилтын зарлигт хамтаар гарын үсэг зурав. Үүний дараа, сургуулилтын ерөнхий жолоодогч, Тажикстаны хуурай замын цэргийн командлагч хошууч генерал сургуулилт эхэлснийг зарласан байна.

      ШХАБ-ын хүрээнд хамтарсан цэргийн сургуулилт 9 дэх удаагаа хийж байгаа нь энэ юм, мөн 2-3 жилд зохих хэмжээний цэргийн сургууль тогтмол хийнэ гэж 2007 оны 8-р сард ШХАБ-ын зургаан орны төрийн тэргүүн шийдвэрлэсний дараах 2 дах удаагийн хамтарсан цэргийн сургууль болно.ШХАБ-ын хүрээний хамтарсан цэргийн сургуулилтын механизмийн байгуулалт, "гурван хүчин"-д дарамт үзүүлэх, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах зэрэгт энэ нь чухал ач холбогдолтой юм.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе