• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүн Жиньтао Ираны ерөнхийлөгчтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-08 16:03:37

    Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Бээжинд ШХАБ-ын дээд хэмжээний бага хуралд оролцож байгаа Ираны ерөнхийлөгч Ахмад Нежадтай хэлэлцээ хийлээ.

    Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын тал стратегийн өндөрлөг алсын хараагаар Хятад Ираны харилцааг авч үзэж, Ираны талтай дөрвөн талаар Хятад Ираны найрамдал хамтын ажиллагааны харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжлийг түхэн ахиулахад бэлэн байна. Нэгд, хоёр орны удирдагчид, засгийн газрын салбарууд, хууль тогтоох байгууллага болон намууд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэх, хоёрт, аажмаар ахиулах, харилцан ашигтай байх зарчмаар ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах, гуравт, соёлын солилцоог урагшлуулж, хоёр орны ард түмний ойлголцол найрамдлыг бэхжүүлэх, дөрөвт, олон улсын болон бүс нутгийн том том асуудлаар ойлголцол хамын ажиллагаагаа хэвээр хадгалж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

    Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Хятадын тал Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээ болон хамтын ажиллагааны хэлбэрээр эв зүйтэй зохицуулах ёстой гэж үзсээр ирсэн юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Багдадын яриа хэлэлцээ шинэ ахиц оллоо. Ираны тал аятай боломжийг алдалгүй, уян хатан ажил хэрэгч байр сууриар зургаан оронтой гол асуудлаар нарийн хянамгай яриа хэлэлцээ өрнүүлж, ОУАЭХА-тай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах зөв замыг батлахыг хүсч байна. Хятад улс Ираны цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулах талаар цаашид бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

    Ахмад Нежад хэлэхдээ, Иран Хятадын олсон амжилтад баярлаж байна. Хятадтай найрсаг харилцаагаа эрчимжүүлэн, эдийн засаг худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг салбар дах хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөн, хоёр талын харилцааны цаашдын хөгжлийг ахиулахыг хүсч байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдал хөгжилд ашигтай юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Ираны тал Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулахыг хүсч байна. Цаашид талуудтай ойлголцлоо хэвээр хадгалахаар чармайх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе