• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг Монголын тал хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-08 10:25:46

      ХОУР-ны мэдээ:Монгол улсаас Хятадад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар 7-ны үдээс хойш Бээжинд хэлэхдээ, ШХАБ худалдаа эдийн засаг зэрэг бүх салбар дах хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үр ашигтай тавцан хагаж байна. ШХАБ-ын холбогдох салбар дах хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг Монголын тал хүсэж байна гэжээ.

      Тэрээр ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтын хэвлэл мэдээллийн төвд манай радиогийн сурвалжлагчид хэлэхдээ, гишүүн орнууд төмөр зам, авто зам, агаарын шугам, цахилгаан шуудан зэрэг харилцан нээлттэй төслийг хэрэгжүүлэх, түүнчлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, зам тээврийн нөхцлөө сайжруулах зэрэг талд ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх саналыг зарим орон дурджээ. Монгол улс үүнийг ихэд анхаарч, энэ салбар дах хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.

      Бид ШХАБ-ын цаашдын хөгжилд итгэл дүүрэн байгаа гэж тэрээр мөн илэрхийлжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе