• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-08 16:18:24

          Синьхуа агентлагийн мэдээ:Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 7-ны өдөр АИХ-ын танхимд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа.

          Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орны харилцаа ирмүүн хөгжиж байна. Өнгөрсөн жилд хоёр тал стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг байгуулснаар хоёр орны харилцаа шинэ төвшинд хүрчээ. Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа улмаар өргөжиж, Хятад улс олон жил дараалан Монголын хамгийн том худалдааны түнш болон хамгийн том хөрөнгө оруулагч боллоо. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт харилцаатай ажиллаж байгаа. Соёлын зэрэг салбарт ч хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж эхэллээ. Монголын талтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан хүндэтгэн, эрх тэгшээр харилцан, бие биеийн ашиг сонирхол болон анхаарал хандуулж бий асуудлыг харгалзан үзэж, нөхөрлөлөө зузаатган, бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны шинэ хөгжлийн төлөө хамтран зүтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

          Тэрээр мөн хэлэхдээ, Хятад, Монголын хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ боломж бүрдээд байгаа. Хоёр орны харилцааны хөгжил нь хоёр талын эдийн засгийн байгуулалтад хөдөлгөх хүч нэмж байгаа бөгөөд хоёр ард түмэнд ч бодитой ашиг тус хүртээж байгаа юм. Хоёр тал харилцан ашигтай, хамтаар хөгжих бодлогыг баримтлан, зах зээлийн болон худалдааны журмаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, үр ашгаа дээшлүүлвэл ёстой. Эрчим хүч, уул уурхайн салбар дах том төсөлд хамтын ажиллагааг тогтоон, хилийн боомт, авто зам зэрэг харилцан нэвтрэлцэх дэд бүтцийн байгуулалтыг түлхэн ахиулж, экологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, соёл боловсролын салбар дах харилцаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

          Ц.Элбэгдорж хэлэхдээ, Хятад Монголын харилцаа урд өмнө байгаагүй шинэ өндөрлөгт хүрч, хамтын ажиллагааны маш их боломж бүрдээд байгаа. Монгол улс Хятадтай бүх талын нөхөрсөг хамтын ажиллагаа тогтоохыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож байна, Хятадын талтай дээд зиндааны хэлхээ холбоо байгуулж, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуй, цөлжилтийн эсрэг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, хоёр талын иргэний хэлхээ холбоог нэмэгдүүлэн, Монгол, Хятадын харилцааны хөгжилд бат бэх үндэс суурь тавихыг Монголын тал хүсэж байна гэлээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе