• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох сонирхолтой байна

CRI       (GMT+08:00) 2012-06-08 16:39:52


     Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар 7-ны өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бээжингийн дээд уулзалтын мэдээллийн төвд манай сурвалжлагчид ярилцлага өгсөн юм. Одоо түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

      Сэтгүүлч: Сайн байна уу? ШХАБ-ийн Бээжин дэх дээд хэмжээний уулзалт саяхан болж өнгөрлөө. Монгол Улсаас Ерөнхийлөгч биеэрээ ирсэн мөн төлөөлөгчид оролцож байгаа. Та тэгвэл энэ удаагийн ШХАБ-ийн Бээжин дэх дээд хэмжээний уулзалтыг юу гэж үнэлэх вэ?

      Ц.Сүхбаатар: ШХАБ байгуулагдсанаасаа хойш хоёрдох арван жилдээ орж байгаа. Ийм үед болж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой онцлог хурал болж байна. Ийм учраас гишүүн орнуудаас дээд хэмжээнд ерөнхийлөгч нарын төрийн тэргүүн хүрэлцэн ирж оролцож байна. Мөн Монгол улс ШХАБ-ийн анхны ажиглагч орны хувьд мөн ерөнхийлөгчийн төвшинд ирж оролцлоо. Энэ удаагийн хурлаар нэлээд чухал асуудлуудыг хэлэлцлээ. Үүний хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь манай энэ ШХАБ-ийн орнуудын оршин байгаа энэ бүс нутаг урт удаан хугацаанд тогтвортой хөгжил цэцэглэлийн ийм эвтэй найрамдлын бүс болгон түгжүүлье гэсэн чиглэлээр асуудлуудыг ярлаа. Гишүүн орнуудын төрийн тэргүүн орнуудын төрийн тэргүүний төлөөлөгчид бүгд санал нэгтэйгээр энэхүү асуудлыг дэмжиж байна. Энэ чиглэлээр хамтарсан тунхаг гаргалаа.

       Сэтгүүлч: ШХАБ-ийн байгуулагдсанаасаа хойш энэхүү дээд хэмжээний уулзалт арван хоёрдох удаагаа болж байна. Та энэ удаагийн уулзалтын ач холбогдлыг юу гэж үзэх вэ?

       Ц.Сүхбаатар: Манай бүс нутагт тогтвортой энх тайван аюулгүйн хамтын ажиллагааны хөгжлийн бүс болгох ийм ирэх хоёрдох арван жилийнхээ төлөвийг тодорхойлсон ийм баримт бичиг гаргалаа. Энэ бол чухал ач холбогдолтой юм. Энэ бүс нутаг тогтворгүй байдал үүсэх янз бүрийн асуудал гарсан тохиолдолд гишүүн орны холбогдох байгууллагууд хамтран ажиллах механизмыг тогтоож өглөө. Энэ бол их чухал. Мөн энэ чуулганаар Афганистан улсыг ажиглагч гишүүнээр авч, Турк улсыг хамтран ажиглагч улсаар элсүүлж авч байгаа нь мөн бас энэ чуулганы амжилт юмаа гэж үзэж байна.

       Сэтгүүлч: Монгол Улс ажиглагч орон болсны хувьд ямар ямар талаар анхаарал хандуулж байгаа юм бэ?

       Ц.Сүхбаатар: Манай Монгол Улсын хувьд анхаарал татаж байгаа асуудал бол гишүүн орнууд манай бүс нутагт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлье, ялангуяа дэд бүтцийн салбарт зам харилцааг хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх энэ чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлье. Энэ талаар бусад зарим орны төлөөлөгчид тодорхой саналууд хэллээ. Манай улс бол энэ чиглэлийн хамтын ажиллагааг маш анхааралтай ажиглан харж байна. Бид энэ хамтын ажиллагаанд хойшид маш идэвхтэй оролцох сонирхолтой байгаа. Бид цаашдаа ШХАБ-ийн ирээдүйг маш гэгээлэгээр харж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид хөгжих өргөжих боломжтой байна. Ийм шинж тэмдэг ч ажиглагдаж байна.

      За, баярлалаа!

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе