• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалт чухал ач холбогдолтой гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-08 10:22:33

    Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар 7-ны өдөр хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хөгжлийн хоёрдах арван жилдээ орж буй үеэр болсон Бээжингийн дээд уулзалт өндөр зэрэглэлийн, олон баримт бичигт гарын үсэг зурснаараа чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Тэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бээжингийн дээд уулзалтын мэдээллийн төвд манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ уулзалтаар улс орнууд хөгжлийн арга замналын талаар хайн сүвэгчилж, уг бүс нутгийг өнө мөнхийн энх тайван, тогтвортой, хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгуй эв найрамдалтай бүс нутаг болгон байгуулахаар санал нэгдлээ. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг салбарт нягт хамтран ажиллах механизмыг тогтоосон нь чухал ач холбогдолтой гэжээ.

    Афганистан ба Туркийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орон ба хэлэлцээний түнш орноор элсүүлэхээр уг байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нар санал нэгтэй зөвшөөрсөн нь мөн энэ уулзалтын чухал үр дүн болно сайд Сүхбаатар илэрхийллээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе