• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдөд жуулчлах гадны жуулчдын тоо нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-11 10:25:53

      Төвдийн цаг агаар дулаарч байгаагийн хирээр, тэнд жуулчилж байгаа жуулчдын тоо улмаар нэмэгдэж байна.ТӨЗР-ны Аялал жуулчлалын газраас нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, сүүлийн үед хилийн чанадаас Төвдөд ирэх жуулчдын тоо өдөр бүр бараг мянгаас давж байна.

      Бүртгэлээс үзэхэд, 6-р сарын 10-ны өдрийн байдлаар, хилийн чанадаас Төвдөд нийт 217 хэсгээс бүрдсэн 1588 жуулчин жуулчилжээ. Хилийн чанадын эдгээр жуулчид нь Америк, Герман, Малайз, Сингапур, Австрали, Франц, Англи, Япон, Голланд, Балба зэрэг 40 гаруй улс орноос ирсэн бөгөөд дэлхийн бүх тивийг хамарсан байна. Үүний дотор Америкаас ирсэн жуулчдын тоо хамгийн олон, 330 хүнд хүрч, удаахь байранд Герман улсаас 186, Малайзаас 165 , Сингапураас 101 жуулчин тус тус ирсэн байна.
   Төвдийн аялал жуулчлалын хамгийн оргил үе нь жил болгоны 5 сарын 1-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилдэг байна. \Рэнчинсоо орчуулав \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе