|
|
||
Сэтгүүлч Төвдийн биет бус соёлын өвийг хамгаалсан үр дүнгийн анхны үзэсгэлэнгээс мэдээлснээр, сүүлийн үеийн бүртгэлийн дагуу Төвдийн биет бус соёлын өвийн төрөл зүйл, тоо хэмжээ, тархалтын байдлыг тогтоожээ. Өнөөгийн байдлаар, Төвдөд биет бус соёлын өвийн 800 төсөл олдоод байгаа юм.
Дээрх төслүүдэд ардын аман зохиол, ардын уламжлалт дуу хөгжим зэрэг биет бус соёлын өвийн 10 төрөл багтаж, соёлын олонх эх баялгийг хамарсан байна.
Сүүлийн жилүүдэд соёлын өвөө идэвхтэй бүртгүүлснээр, өнөө Төвдөд хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн 2 бүтээл, үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн 76 бүтээл, үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийг уламжлагч 47 хүн бүртгэгдээд байна.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |