
Энэ оны 7-р сарын 1-ний өдөр бол Шянган эх орныхоо мэдэлд шилжсэний 15 жилийн ойн өдөр юм. 15 жилийн турш, Шянганы олон улсын банк санхүүгийн төвийн байр суурь улам бэхжсэн байна. Одоо, Английн Стандарт Пур компани Шянганы итгэмжлэлийн зээлийн үнэлгээний зэрэглэлийг хамгийн дээд "ААА" зэрэглэл болгож, 1997 оноос одоог хүртэл дараалан гурван зэрэглэлээр дээшлүүлсэн нь Шянганы эдийн засгийн итгэл найдварыг харуулсан байна, Азид зөвхөн Шянган болон Сингапур л"ААА" зэрэглэлийн үнэлгээг аваад байгаа юм байна.

Шянганы үнэт цаасны зах зээл анх удаа хувьцааны тендерээ ил зарлаж хөрөнгө хуримтлуулсан хэмжээгээрээ 2009 оноос эхлэн гурван жил дараалан дэлхийд тэргүүн байранд жагсагдаж, үнэт цаасны захын нийт хэмжээ нь 1997 оны 6-р сарын сүүлчээр 4 триллион 300 тэрбум шянган доллар байснаасаа 2012 оны 4-р сарын сүүлч гэхэд бараг 20 триллион 200 тэрбум шянган долларт хүрчээ. \Рэнчинсоо орчуулав\
