• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тавдугаар сарын тавны баярын үеэр аялал жуулчлалын зах зээлд өрнүүн байдал илрэх хандлагатай байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-21 10:55:26

      23-ны өдөрт Хятадын уламжлалт баяр болох билгийн тооллын тавдугаар сарын тавны баяр тохиож байна. Уг баярын гурван хоногийн богино амралт 22-ны өдрөөс эхэлнэ. Одоо Хятадын олон газрынхан жуулчдад үйлчлэх аялал жуулчлалын янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, аялал жуулчлалын зах зээлд өрнүүн байдал илрэх хандлагатай байна.

      Хятадын аялал жуулчлалын том том пүүс компаниуд уг баярын 2-3 өдрийн амралт зугаалга, аялал жуулчлалаар голчон, зуньз идэх, луут завь уралдуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, гол гол үзэмжит газруудаар ч өөрийн гэсэн онцлогтой арга хэмжээнүүд зохионо. Уг баярын үеэр Хятадын аялал жуулчлалын гол гол хотуудын эргэн тойрон дахь богино замын аялал нь жуулчдын сонирхлыг их татах болно.
 
      Хятадын билгийн тооллын тавдугаар сарын тавны баяр нь 2000 гаруй жилийн түүхтэй уламжлалт баяр бөгөөд луут завь уралдуулах, зуньз идэх нь энэхүү баярын гол уламжлалт заншил юм. \Рэнчинсоо орчуулав\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе