|
|
||
Хятадын ардын чөлөөлөх армийн Шянганд суугаа цэргийн ангийн улс төрийн гишүүн, дэслэгч генерал Ван Зэнбө саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Шянганд суугаа цэргийн анги цэргийн хуарангийн нээлттэй байх цар хүрээ, тоог цаашид нэмэгдүүлж, хүүхэд залуучуудын цэргийн зуны зуслан болон оюутнуудын цэргийн амьдралтай танилцах хуаранг өргөтгөн, Шянганы хотын улам олон иргэд цэргийн хуаранд ирж, цэрэг анги, улс орны байдалтай танилцахад дөхөм үзүүлнэ гэжээ.
Ван Зэнбөгийн танилцуулснаар, ирэх жилд Шянганд суух цэрэг ангийн нээлттэй байх цар хүрээг өргөтгөж, нээлттэй цэргийн гурав хуаранг дөрөв болгон нэмэгдүүлнэ. Үүнээс гадна, хүүхэд залуучуудын цэргийн зуслан болон оюутнуудын цэргийн амьдралтай танилцах хуарангийн цар хүрээг цаашид өргөжүүлж, зарим онцгой төлөөлөгчдийг урин цэргийн хуарангаар явж танилцуулах талаар Шянганд суугаа цэргийн ангийнхан төлөвлөж байгаа юм байна.
Шянганд байрласнаас хойш цэргийн ангийнхан нээлттэй арга хэмжээг 23 удаа зохион явуулж, Шянганы нийт 470 мянган хотын иргэд цэргийн хуарантай танилцжээ. Үүнээс гадна, Шянганд суугаа цэрэг анги "Шянганы мод тарих өдөр"-ын үйл ажиллагаанд 12 удаа оролцож, 50 мянга гаруй мод тарин, Шянганы улаан загалмайн нийгэмлэгийн цус хандивлах үйл ажиллагаанд 14 удаа оролцож, нийт 2 сая 500 мянга гаруй миллитр цус хандивлажээ. \Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |