• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монгол 80 мянга гаруй баталгааны орон сууц барина

CRI       (GMT+08:00) 2012-06-23 16:51:26

      Сурвалжлагч ӨМӨЗР-ны Орон сууц, хот хөдөөгийн байгуулалтын танхмаас мэдээлснээр, он гарснаас хойш Өвөр Монгол тал бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж, баталгааны чанартай орон сууцны төслийн барилгын ахицыг түргэтгэн, 5-р сарын сүүлч гэхэд нэгэнт баригдаж эхэлсэн төрөл бүрийн баталгааны орон сууцны байр 87.6 мянган ширхэгт хүрсэн байна.

      Тус танхмийн баталгааны орон сууцны ажил хариуцсан газрын дарга Сүнь Жүөминь хэлэхдээ, энэ онд Өвөр Монголын баталгааны орон сууц барих төслийн барилгын хүрээ хэмжээ өнгөрсөн оныхоос бага хэдий ч ноднин болон уржнан жилийн олон төслийн барилгыг цаашид барих хэрэгтэй тул энэ онд Өвөр Монголын баталгааны орон сууцны барилга байгуулалтын ажил улам их нэмэгдсэн гэжээ.

      5-р сарын сүүлчийн байдлаар, Өвөр Монголын шинээр баригдаж буй төрөл бүрийн баталгааны орон сууц 87.6 мянган ширхэгт хүрч, нийт талбай нь 7 сая 502.8 мянган кв метр, хөрөнгө оруулалтын хэмжээ 6 тэрбум 504 сая юань болсон байна. Үүний дотор шинээр баригдаж буй нийтийн түрээсний орон сууц, хямд үнэтэй орон сууцны байр тус тус 22800 ширхэг, 6581 ширхэг байж, талбай нь 1 сая 410.8 мянган кв метр, 312.6 мянган кв метрт хүрч, хотын гэр хороололд баригдаж буй орон сууцны байр 415 мянган ширхэг, нийт 4 сая 422.1 мянган кв метр талбайтай байна.

      Баталгааны орон сууцжуулах үндэсний төслийн барилга байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ онд Өвөр Монгол 277.7 мянган ширхэг баталгааны орон сууцны байр барих хэрэгцээтэй бөгөөд бараг 42.6 тэрбум юаний хөрөнгө зарцуулах юм байна.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе