![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ӨМӨЗР-ны даатгалын хяналтын газраас 24-ний өдөр мэдээлэхдээ, Өвөр Монголын шинээр гарсан 2012 оны хөдөө аж ахуйн даатгалын нөхөн олговрын төслийн дагуу Өвөр Монголд энэ жилд хөдөө аж ахуйн даатгалын нөхөн олгох хүрээг өргөжүүлж, зарим бүтээгдэхүүний даатгалын төвшинг дээшлүүлж байна гэжээ .
Энэ жил Өвөр Монгол таримал ургамлын даатгалын нөхөн олговорт чихрийн манжинг нэмэгдүүлж, үржүүлгийн төрөлд гахайг оруулж, чихрийн манжингийн даатгалын хэмжээг га бүрт 6000 юань, гахайг нэг бүрийн даатгалыг 500 юаниар тус тус тооцоолох болно.
Өвөр Монгол энэ онд Түнляо, Улаанхад, Бугат зэрэг газар хүлэмж зэргийн даатгалд хамруулах туршилтын ажлыг эхлүүлэх юм байна. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |