![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Өвөр Монголын Өөртөө Засах Районы Шулуун-Хөх хошууны суртал ухуулгын хэлтсээс сурвалжлагчийн мэдээлснээр, Хятад-Юань гүрний дээд нийслэл Шандугийн соёлын жуулчлалын 4-р наадам 7-р сарын 18-наас 22-ны өдрүүдэд Шулуун-Хөх хошууны Шанду сууринд болно.
Шулуун-Хөх хошууны суртал ухуулгын хэлтсийн албаны хүний танилцуулснаар, соёл жуулчлалын энэ удаагийн наадмын агуулгад Шулуун-Хөх хошууны Цахарын ордны цагаан идээний баяр, ардын зан заншил, соёлын үзэсгэлэн, Жинь Ляньчуаний цэцгийн наадам, Юань гүрний дээд нийслэл Шандугийн гэрэл зургийн тэмцээн, бөх барилдах, морь уралдах, сур харвах, монгол шатар тоглох зэрэг Монгол үндэстний уламжлалт уралдаан тэмцээнүүд багтаж байна. Уг наадмын үеэр, Монгол улсын уран сайхны тусгай тоглолт болох бөгөөд Шулуун-Хөвөөт Цагаан хошуу, Хөвөөт-Шар хошуу зэрэг газруудын Улаан-мөчирийг урьж тоглуулна.
ЮНЕСКО-гийн харьяа Дэлхийн өвийн хороо 6-р сарын 24-нээс 7-р сарын 6-ны өдрүүдэд Оросын Санкт-Петербург хотноо тус хорооны 36-р хурлыг хуралдуулна. Тэр үеэр Юань гүрний дээд нийслэл Шандугийн буурийг оролцуулсан 36 өргөдлийг хянан хэлцэж, дэлхийн өвийн жагсаалтанд оруулах эсэхийг шийдэх болно. \О.Дарамбазар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |