|
|
||
Хятадын ӨМӨЗР-ны Эрээн хотын засгийн газар 25-ны өдөр Бээжинд мэдэгдэхдээ, 8-р сарын 19-22-ны өдрүүдэд Эрээн хотод 2012 он Хятад · Эрээний олон улсын үндэсний хувцас загварын наадам болно гэжээ.
Зохион байгуулагч талын танилцуулснаар, уг наадам нь "Солилцоо , уламжлал, хувцас загвар , хөгжил " уриан дор болж, "Хувцас чимэглэлийг дэлгэн үзүүлэх тавцанг байгуулж, хувцас загварын соёлын үзэл ойлголтыг уламжлах "-ыг зорьж байна. Уг наадмын үеэр, олон улсын үндэсний хувцас загварын симпозиум, нэрт загвар зохион бүтээгчдийн бүтээлийг танилцуулах хурал, Хятад, Монгол, Оросын залуу загвар зохион бүтээгчдийн бүтээлийн үзэсгэлэн, сурталчлах хурал, үндэсний хувцасны загвар үзүүлбэр, шагнал гардуулах ёслол зэрэг олон арга хэмжээг зохион байгуулна.
Зохион байгуулагч тал мөн мэдэгдэхдээ, үндэсний хувцас загварын наадмыг зохион байгуулахын зорилго нь Хятад, Монгол, Орос гурван орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, гурван орны хувцас загварын солилцооны чухал тавцанг байгуулж, хилийн худалдаа, аялал жуулчлалыг хөгжлийг улам өрнүүлэхийн төлөө юм гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |