Мягмар, 5 сарын 6, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөн-Буйрын 209 мянга 640 га цөл газрыг засан сайжруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-25 11:16:05

      ӨМӨЗР сүүлийн гурван жилд Хөлөн-Буйрын 209 мянга 640 га цөл газрыг засан сайжруулж, тал нутгийн экологийг аажмаар сайжрууллаа гэж ӨМӨЗР-ны ойн аж ахуйн танхимээс сурвалжлагч саяхан мэдээлжээ.

      Хөлөн-Буйрын цөл газар бол Хятадын дөрвөн том цөл газрын нэг бөгөөд Өвөр монголын Хөлөн-Буйрын тал нутгийн төв баруун хэсэгт байрладаг. Өнгөрсөн зууны сүүлчээс дэлхийн цаг агаарын дулаарал болон хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлүүдийн улмаас Хөлөн-Буйрын цөл газрын байдал улам гаарсан байна.

      Сүүлийн гурван жилд Өвөр монгол Хөлөн-Буйрын цөл газрыг засч сайжруулах эрч хүчээ нэмж, нийт 475 сая юаний хөрөнгө оруулан, 209 мянга 640 га цөл газрыг ерөнхийд нь засч сайжруулсан байна.  
Засч сайжруулах явцад Өвөр монголын ойн аж ахуйн салбар ойн аж ахуйн экологийн олон төрлийн технологийг ашиглаж, физикийн болон биологийн аргаар элсний урсгалыг тогтворжулан, торон хэлбэрээр мод тарьсны зэрэгцээ, хүний хүчээр бороо оруулах, хашаа татан ойжуулах зэрэг аргыг хэрэгжүүлж, засч сайжруулах үр ашгийг улам бэхжүүлжээ.
  
     Ирэх 4 жилд жил бүр Хөлөн-Буйрын 666 мянга гаруй га цөл газрыг засч сайжруулан, 2015 он гэхэд цөл газрын экологийн нэлээд бүрэн системийг бүрдүүлж, Хөлөн-Буйрын тал нутгийн экологийн байдлыг бүх талаар сайжруулахаар ӨМӨЗР төлөвлөж байна. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе