• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол, Оросын соёлын арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-25 17:19:37

      6-р сарын 25-ны өдөр Эрээн хотынхон Бээжингийн Жүнхуа Шижитаньд "Эртний замын шинэ эгшиглэн -морин нуруун дээрх айзам сэдэвт Хятад , Монгол, Оросын соёлын арга хэмжээний хэвлэлийн бага хурал" хийж, 7, 8-р сард Эрээн хотод зохиогдох "Цайны зам ба хотын хөгжил" сэдэвт гурван орны хотын дарга нарын дээд уулзалт болон 2012 оны Хятадын Эрээн хотын олон улсын үндэсний хувцас загварын наадмын холбогдох байдлыг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна.

     "Цайны зам ба хотын хөгжил" сэдэвт гурван орны хотын дарга нарын дээд уулзалт 7-р сарын 17,18-ны өдөр Эрээн хотод болно. Тэр үед дотоод гадаадын цайны соёлын эрдэмтэн мэргэжилтэн, "цайны зам" дагуух 30 гаруй хотын засгийн газар, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хуралд оролцох юм байна. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе