• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сянган болон эх газрын худалдаа эдийн засгийн харилцаа нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2012-06-26 11:16:21

      Хятадын Худалдааны Яамны төлөөлөгч Шэнь Даньян 26-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр Сянган эх оронтойгоо нэгдсэн 15 жилийн эх газар болон Сянганий худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны байдлыг танилцуулсан байна.

      Тэрээр хэлэхдээ, Сянган бол эх газрын хувьд хилийн чанадын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд хилийн чанадад хамгийн илүү хөрөнгө оруулдаг газар юм. Эх газрын хамгийн чухал худалдааны түнш бөгөөд төсөл дааж авах, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны чухал зах зээл юм. Эх орондоо нэгдсэн 15 жилийн туршид Сянган болон эх газрын худалдаа эдийн засгийн харилцаа улам нягт болсон гэжээ.

      2011 онд эх газар болон Сянганы худалдаданы хэмжээ 283.52 тэрбум ам.долларт хүрч, 1999 онд 40.73 тэрбум ам.доллар байсантай харьцуулбал 596.1% өссөн байна. 2012 оны 5-р сарын сүүлч хүртэлх байдлаар, эх газарт зөвшөөрөгдсөн Сянганы хөрөнгө оруулалтын төсөл 340.6 мянга байгаа, Сянганаас эх газарт шууд хөрөнгө оруулалт улам бүр нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ эх газраас Сянганд оруулж буй шууд хөрөнгө оруулалт ч ихээр нэмэгдэж байна.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе