• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёлын шилдэг бүтээгдэхүүнийг дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-26 10:47:12

    Ирэх 5 жилийн хугацаанд Хятад улс 2 тэрбум юанийн хөрөнгөөр "Хятадын үндэсний урлагийн сан" байгуулж, аль болох бага хөрөнгө оруулалтаар ахиухан соёлын шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, засгийн газрын хүчин чадавхын өөрчлөлтийг урагшлуулж, төсвийг нээлттэй болгох юм.

    25-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Соёлын яамны сангийн газрын дарга Жао Вэнь хэлэхдээ, "үндэсний урлагийн сан" нийгэмжсэн, мэргэжлийн хөрөнгийн хяналтын хэлбэрийг нэвтрүүлж, нөхөн олговор, урамшуулал, тусламж зэрэг дэмжлэгийн хэлбэрийг ашиглан, тусламж авагсдад хяналт ба үр дүнгийн үнэлгээ хийж, үйлчлүүлэгчид хөрөнгийг ашиглах үр ашгийг дээшлүүлэх болно гэжээ.

    Түүнчлэн Соёлын яамнаас мөн ирэх 5 жилд соёлын салбарт хөрөнгө оруулах гол талыг тогтоожээ. Үүнд шинэ уран бүтээлд удирдлага өгөх, авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэх, гадаадад соёлын төв байгуулах ажлыг түргэтгэх, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах зэрэг багтаж байна. \Урьхан орчуулав\   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе