• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ШЗЗОР байгуулагдсаны 15 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-27 20:10:32

        Шянганы засаг захиргааны онцгой район байгуулагдсаны 15 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн 27-ны өдөр үндэсний музейд нээлтээ хийж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон үзэсгэлэнтэй танилцжээ.

  Нээлтийн арга хэмжээ болохоос өмнө, Ши Жиньпин ШЗЗОР-ы засаг дарга Зэн Иньчуань, удахгүй засаг даргын тушаалд орж ажиллах гэж байгаа Лян Жэнь-ин нартай уулзаж, эх орондоо буцсаны дараах 15 жилд Шянганы олсон бүх талын ололт амжилтыг өндрөөр үнэлжээ. Тэрээр мөн Зэн Иньчуань Шянганы засаг даргын тушаалд ажилласан 7 жилийн хугацаан дахь хүчин чармайлтыг сайшаасан бөгөөд шинээр тушаалд орж ажиллах гэж байгаа Лян Жэнь-ин болон Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар хуулийн дагуу засаг хэрэгжүүлж, цаг үетэй алхаагаа нэгтгэж, тогтвортой байдлын дундаас өөрчлөлтийг эрэлхийлж, Шянганы хөгжлийн шинэ хуудсыг сөхөхийг Хятадын Төв Засгийн Газар дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе