|
|
||
Хятадын Төвдийн соёлын солилцооны хэсэг төлөөлөгчид 27-ны өдөр Йоханнесбург хотноо хүрэлцэн очиж, Өмнөд Африкт хийх гурав хоногийн айлчлалаа эхэлжээ.
Тэд Өмнөд Африкийн засаг захиргааны төв Преториад Өмнөд Африкийн олон улсын харилцаа, хамтын ажиллагааны яамны албан тушаалтантай уулзаж, Хятадын Төвдийн соёл түүх, эдийн засгийн талаар танилцуулжээ. Айлчлалын хэсгийн дарга Жимээваанчиг хэлэхдээ, Хятадын засгийн газар Төвдийн бүтээн байгуулалтыг онцгой анхаарч байна.Өнөөгийн байдлаар Төвд эдийн засаг, нийгэм, соёл болон иргэдийн амьжиргаа зэрэг талаар түүхийн хамгийн сайн хөгжлийн үе шатандаа байна гэжээ.
Өмнөд Африкийн олон улсын харилцаа, хамтын ажиллагааны газрын холбогдох албан тушаалтан хэлэхдээ, Хятадын Төвдийн соёлын солилцооны хэсгийн айлчлал нь Өмнөд Африк Хятадын Төвдийн үнэн бодит байдлыг ойлгоход их тустай гэсэн байна.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |