• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Шянганд суугаа цэрэг ангийн парадтай танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-29 17:00:41

      ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Хү Жиньтао 29-ний үдээс хойш Хятадын ардын чөлөөлөх армийн Шянганд суугаа Шиган цэргийн хуаранд хүрч, Хятадын ардын чөлөөлөх армийн Шянганд суугаа цэрэг ангийн парадтай танилцжээ.


 
  Хятадын ардын чөлөөлөх армийн Шянганд суугаа цэрэг анги бол Хятадын төв засгийн газраас Шянганы засаг захиргааны онцгой районд томилсон батлан хамгаалалтын цэрэг анги юм. 1997 оны 7-р сарын 1-ний өдөр, Шянганы засаг захиргааны онцгой районд орж батлан хамгаалах үүрэг гүйцэтгэсэн юм. Цэрэг анги нь хуурай, тэнгис, агаарын гурван хэсгээс бүрдсэн байна.

      Дарга Хү Жиньтао Шянган эх орныхоо мэдэлд шилжсэн 15 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор 29-ний үдэд Шянганд хүрэлцэн очжээ. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе