|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу, "Хятадын дотор газар болон Шянганы эдийн засаг худалдааны улам нягт харилцаа тогтоох тухай тохируулга"-ын 9 дэх нөхвөр хэлэлцээр "-т гарын үсэг зурах ёслол 29-ний өдөр Шянганд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Лю Яньдүн гарын үсэг зурах ёслолд оролцов.
Тус нөхвөр хэлэлцээрт үйлчилгээний чанартай худалдааны салбарыг улам нээлттэй болгох, банк санхүүгийн хамтын ажиллагаа, худалдаа хөрөнгө оруулалтыг төхөм дөт болгох болон тусгай мэргэжлийн хир гэмийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг агуулгыг хамарснаар барахгүй, бас Хятадын дотор газрын Шянганд нээлттэй болгох үйлчилгээний чанартай худалдааны салбарын 37 бодит арга хэмжээг багтаасан нь онцлог болж буй. Эх сурвалжаас үзвэл, энэхүү хэлэлцээрийг 2013 оны 1-р сарын 1-ээс эхлэн албан ёсоор хэрэгжүүлэх болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |