
Хятад улсын дарга Хү Жиньтао 30-ны үдээс хойш Шянганы үзэсгэлэнгийн төвд тус районы олон салбарын нэр хүндтэй хүмүүстэй уулзсан байна.
Шянганы олон салбарын 240 гаруй нэр хүндтэй хүмүүс уулзалтад оролцжээ.
Мөн өдрийн оройхон, Хү Жиньтао дарга Шянганы засаг захиргааны онцгой районы засаг захиргаа, хууль тогтоох байгууллага, шүүхийн байгууллагын хариуцлагатай хүмүүс, Хятадын төв засгийн газраас Шянганд суугаа байгууллага нэгж болон Хятадын хөрөнгө оруулагч том том байгууллага нэгжийн хариуцлагатай хүмүүстэй тус тус уулзжээ.\Рэнчинсоо орчуулав\