|
|
||
БНХАУ-ын дарга Хү Жиньтао 29-ний өдөр Шянганд тус онцгой районы засаг дарга Зэн Инчуантай уулзаж, цаашид Шянганы өөрчлөлт хөгжлийг үргэлжлэн анхаарч үзэж, шинэ засаг дарга Лян Жэн-ин болон шинэ засгийн газар хуулийн дагуу засаглалаа явуулахыг дэмжиж, "Нэг улс хоёр систем" бодлого Шянганд улам илүү амжилт олход үргэлжлүүлэн хувь нэмэр, оюун ухаан, хүч бололцоогоо зориулахыг Зэн Инчуанаас хүсчээ.
Хү Жиньтао хэлэхдээ, 2005 оны 6-р сараас өнөөг хүртэл ноён Зэн Инчуан Шянганы засаг даргын албан тушаалд шаргуу үнэнчээр даруй 7 жил ажиллав. 7 жилийн турш ноён Зэн Инчуан төв засгийн удирдлага дэмжлэгэн дор Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар хуулийн дагуу засаглалаа явуулахыг удирдаж, ажил хэрэгчээр урагшлан дэвшиж, ихэд үр бүтээлтэй ажиллан, ялангуяа олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулах, эх газартайгаа хэлхээ холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах цуврал арга бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх чухал асуудлаар багагүй амжилт олсныг төв засгаас бүрэн үнэлж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |