![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ОХУ-ын Санкт Петербургт болж байгаа Дэлхийн өвийн комиссын 36-р хурлаар 29-ний өдөр санал нэгтэйгээр Хятадын соёлын өвд бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлсэн Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авахыг зөвшөөрсөн байна. Ингэснээр Юаний дээд нийслэлийн буурь нь Хятадын 30 дэх дэлхийн соёлын өв болж, Хятадын дэлхийн өвд бүртгүүлсэн зүйлийн нийт тоо 42-т хүрчээ.
Юаний дээд нийслэлийн буурь Монголын өндөрлөгийн зүүн өмнөд хэсэгт, Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. Нийтийн тооллын 1256 онд Хувлай цэцэн хаан энд Кайпин фү ордныг байгуулж, 1263 онд дээд нийслэл болгож, Юань гүрний хамгийн анхны нийслэл хот бөгөөд зуны нийслэл болжээ.
Юаний дээд нийслэлийн буурь тал нутгийн нийслэл хотын буурь болсны хувьд соёлын уялдааг харуулсан байна гэж Дэлхийн өвийн комисс үзсэн байна. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |