|
|
||
Хөхнуур-Төвдийн төмөр замын компани саяхан мэдэгдсэнээр, 2012 оны 6-р сарын сүүлч хүртэлх байдлаар Хөхнуур-Төвдийг холбосон төмөр замаар зорчсон жуулчид давхардсан тоогоор нийт 52.76 саяд хүрч, жуулчдын хэмжээ жил бүр 10.3% нэмэгдэж байна.
Баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх төлөвлөгөөний бэлэг тэмдгийн чанартай барилгын хувьд Хөхнуур-Төвдийг холбосон төмөр зам нь зүүндээ Хөхнуур мужийн Шинин хот, баруун талдаа Төвдийн Лхас хотыг холбож, 2006 оны 7-р сарын 1-нд бүх шугам нэвтэрч, дэлхийд далайн төвшнөөс хамгийн өндөр, хамгийн урт өндөрлөгийн төмөр зам болсон юм. Зам нь "эрдэнийн хотгор" хэмээн алдаршсан Цайдмын хотгорын эдийн засгийн туршилтын бүс, Хөх нуур, Күньлүнь уул, Хөх шил, гурван их мөрний эх, Төвдийн хойд хэсгийн тал нутаг зэрэг өндөрлөгийн үзэмжит газраар өнгөрдөг юм.
Холбогдох төлөвлөгөө ёсоор "12-р 5 жил"-ийн сүүлч хүртэл Хөхнуур-Төвдийн төмөр замын компани нь төмөр замын төлөвлөлтийг 3619 км-т хүргэж, үйлчилгээний замын уртыг 5616 км болгон, жилийн зорчигч тээвэрлэлтийн хэмжээг 14 саяд хүргэх зорилттой юм.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |