• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Лян Жэнь Интэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-07-01 15:27:07

    Хятад улсын дарга Хү Жиньтао 7-р сарын 1-ний өдөр Сянганы хурал үзэсгэлэнгийн төвд Сянганы засаг захиргааны онцгой районы шинээр тушаалд орж буй засаг дарга Лян Жэнь Инийг хүлээн авч уулзлаа.

    Дараа нь Хү Жиньтао Сянганы засаг захиргааны онцгой районы шинээр тушаалд орж байгаа засаг захиргаа, хууль тогтоох, хууль зүйн газрын холбогдох хариуцлагатан нарыг хүлээн авч уулзлаа.

    Мөн өдрийн өглөө Сянганы эх орондоо эргэж нэгдсэний 15 жилийн ойг тэмдэглэх болон Сянганы засаг захиргааны онцгой районы 4 дэх удаагийн засгийн газрын үүрэгт ажилдаа орох ёслол мөн Сянганы хурал үзэсгэлэнгийн төвд болж, Хү Жиньтао оролцож үг хэлсэн юм./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе