
2 дахь удаагаа зохиогдож буй "Миний хараан дахь Төвд" их сургуулийн оюутнуудын фото бичлэгийн уралдаан 7 сарын 3-ны өдөр Бээжинд эхэллээ. Эх сурвалжаас үзвэл Хятадын 100 гаруй их дээд сургуулийн оюутнууд тус тэмцээнд оролцож байна. Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны долдугаар хэлтсийн дэд дарга Лю шуань нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

2011 онд "Миний хараан дахь Төвд" их сургуулийн оюутнуудын фото бичлэгийн анх дахь наадмыг зохиож байсан бөгөөд 89 хувь бичлэгийн уран бүтээл, мянга шахам фото зургийн бүтээлийг хүлээн авч байсан юм. 50 гаруй их сургуулийн оюутнууд DV болон бичлэгийн хэлбэрээр цаст өндөрлөгийн нутгийн өнгө үзэмжийг өөр өөрсдийн хараанаасаа мэдэрч, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний дараах 80 жилийн турших хөгжил хувирлыг үнэн бодитой харуулсан юм.\Д. Х\