|
|
||
ХОУР-ийн мэдээ: ХОУР-ын орлогч дарга Ван Минхуа 7-р сарын 3-ны өдөр Монгол улсын Сэтгүүлчдийн Холбооны дарга тэргүүтэй дөрвөн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
Орлогч дарга Ван Минхуа ХОУР-ын хөгжлийн байдлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, ХОУР 61 төрлийн хэлээр гадаад оронд сурталчилдаг үндэсний радио билээ. 70 жилийн хөгжлийн явцад, уламжлалт дан хэлбэрийн радио байснаас одоо радио, телевиз, сонин, сайт, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийн олон хэлбэрээр цацдаг, орчин цагийн цогцолбор шинэ хэлбэрийн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Монгол улс бол Хятад улсын найрсаг хөрш улс, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд олсон асар их амжилтад бид маш их баярлаж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсын өөрчлөлт ч их байгаа. Та бүхнийг Хятад улсад байнга ирж орон нутгийн байдалтай танилцаж байхыг урьж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн цаашид хамтын ажиллагаа, солилцоогоо үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |