• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Морин хуурын тусгай концерт боллоо

CRI       (GMT+08:00) 2012-07-03 11:24:45

      7-р сарын 2-ны өдрийн орой ӨМӨЗР-ны төв Хөх хотын Улаан театрт ӨМ-ын 9 дэх удаагийн тал нутгийн соёлын "Талын яруу сонсголон-морин хуурын хөгжмийн үдэшлэг" концерт болж амжилттай өндөрлөлөө.

       Морин хуурын хөгжмийн үдэшлэг нь энэ удаагийн соёлын наадмын цорын ганц дан хөгжмийн төрлөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Алдарт морин хуурч Чян.Баяр, Дармаа, алдарт цоорч, морин хуурч Бүрэнбаяр, нэрт хөгжмийн удирдаач Н.Хөдөө нар нэг тайзан дээр хамтран тоглож, морин хуурын гоцлол, найрал хөгжим, симфони хөгжим зэрэг гурван хэсэгт нийт 16 хөгжмөөр сонсогч, үзэгчдийн сонор мэлмийг мялаасан байна.

       Алдарт цоорч, морин хуурч, Хятадын биет бус соёлын өвийн өвлөгч Бүрэнбаяр сэтгүүлчид хандаж хэлэхдээ, энэ жил тал нутгийн соёлын наадмыг 9-р дэх удаагаа зохион байгуулж байна. Жил бүр олон янзын үзүүлбэртэй концертыг зохион байгуулдаг, харин энэ жил морин хуурын тусгай концертыг зохион байгуулсан байна. Манай морин хуурын урлаг сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжиж буйг үүнээс гүйцэд мэдэрч болно. Ялангуяа шинэ үеийн залуу морин хуурчид олноор төрөн гарч байна, морин хуурын тусгай мэргэжлээр магистрант, аспирантурт элсэлт авдаг болсон бөгөөд мэргэжлийн морин хуурчид төрж гарч ирж байна. Хуурдаж хөгжимдөх ур чадварын хувьд ч нэлээд өндөр байна. Энэ нь далан нас гарсан хуурч миний хувьд их өндөр сэтгэгдэлтэй байна гэв.

       Концертод төгсгөлд нийт морин хуурчид морин хуурын мастер Ч.Булагийн "Түмэн агтны төвөргөөн" гэх нэрт аялгуугаар энэ удаагийн тусгай үдэшлэгийг өндөрлүүллээ. \Дүүрэнжаргал мэдээлэв\


Алдарт цоорч, морин хуурч Бүрэнбаяр

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе