• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны олимп Их Британид эдийн засгийн ихээхэн ашиг авчирна

CRI       (GMT+08:00) 2012-07-04 17:26:50

      Зуны 30-р олимп 27-ны өдөр Их Британийн Лондонд нээгдэх гэж байна. Европын өрийн хямралын нөлөөгөөр эдийн засаг нь тааруухан байгаа Их Британийн хувьд энэ удаагийн олимпоос эдийн засгийн ашиг олохыг туйлын ихээр хүсэж байгаа юм. 3-ны өдөр гаргасан холбогдох судалгааны тайланд харуулснаар, Лондоны олимп Их Британийн эдийн засагт асар их ашиг авчрах бөгөөд ажил эрхлэлтийг урагшлуулах юм.

      Их Британийн Ллойдс банкны корпорац 2005 онд Лондон олимпыг зохион байгуулах эрхийг олсноос хойш 2017 он хүртэл олимпын наадмын Их Британийн эдийн засагт үзүүлэх нөлөөнд анхаарал хандуулж, хот байгуулалт ба аялал жуулчлалын салбарын үр ашгийн талаар голлон судалжээ. 2017 он хүртэл Их Британийн олимпын наадмаас олох үр ашгийн нийт хэмжээ 16 тэрбум 500 сая фунт стерлингээс давах юм. Олимп дууссаны дараах 5 жилд олох үр ашиг нь нийт үр ашгийн гуравны нэг хувь буюу 5 тэрбум фунтад хүрэх юм. Энэ нь гол төлөв олимпын ордон талбайг бусад хэрэглээнд ашиглаж, жуулчид тасралтгүй нэмэгдэхээс олох орлого юм. Түүнчлэн олимпын наадмаас болж хүмүүсийн урам зориг ихээр сэргэж, хэрэглээний зарлага цаашид нэмэгдэх болно гэж тайланд үзжээ.

      Ллойдс банкны ахлах эдийн засагч Патрик Фолей хэлэхдээ, 2012 оны Лондоны олимп нь Их Британийн түүхэн дэх хамгийн өргөн цар хэмжээтэй спортын наадам юм. Үүнд зориулан Их Британи дэд бүтцийн байгуулалтыг өргөн цар хэмжээтэй хийж иржээ. 2017 он гэхэд, барилгын салбарын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээнд үзүүлэх хувь нэмэр 13 тэрбум 500 сая англи фунтад хүрч, 57 хувь нь олимпын нээлтийн ёслолоос өмнөх талбай ордны байгуулалт ба дэд бүтцийн байгуулалтаас ирж, олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалт нь 2 тэрбум 300 сая фунтын нэмэр оруулна гэжээ.

  Эдгээр дэд бүтцийн барилгын бүтээн байгуулалт нь Лондон хотод үр өгөөж олгох төдийгүй Их Британийн олон газрын эдийн засгийн хөгжилд түлхэц хүчин болох юм. Лондоны Олимпын наадам энэ он цаашлаад ирэх хэдэн жилийн хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хэрэглэгчдийн хэрэглээ зарцуулалт, амьдралын төвшин зэрэг тал дээр түлхэцийн үүрэг гүйцэтгэж, Их Британийн эдийн засгийн өсөлтийг урагшлуулах юм. Урьдчилан тооцоолж байгаагаар Олимпын наадам 10 сая жуулчдыг татаж, үүнээс 1.2 сая гаднын жуулчид Англид жуулчлах төлөвтэй байна. Ирэх таван жилийн турш Английн аялал жуулчлалын салбар энэхүү Олимпын уур амьсгалаа хэвээр хадгалж, жуулчдын сонирхлыг татсаар байх болно. Олимпын наадамтай холбоотой аялал жуулчлалын орлого 2 тэрбум фунт хүрэх юм.

      Шотланд Роял Банкны хийсэн судалгааны дүнд харуулснаар, Лондон хот гол зохион байгуулагч хотын хувьд Олимпын наадмыг зохион байгуулах явцад ашиг олохоос гадна Английн бусад нутгууд ч 10.5 тэрбум фунтын эдийн засгийн ашиг олох юм. Үүнд аялал жуулчлалын салбараас 185 сая фунтын орлого олох бөгөөд Олимпын наадам үзэхээр очсон жуулчдын 260 мянга нь Шотландын хөл бөмбөгийн тэмцээн сонирхох юм. Шотланд Роял Банкны бизнес худалдааны төвийн хариуцлагатан Гарес Оаклей хэлэхдээ, Олимпын наадам зохион байгуулах нь маш их хөрөнгө оруулалт шаардагдана. Өнгөрсөн таван жилийн турш Шотланд нь Олимпын наадмын авч ирсэн эдийн засгийн сэдэлтийг авсан бөгөөд Шотландын аж ахуйн нэгжүүд завшаан тохиолыг алдсангүй. Одоогийн өрсөлдөөн сорилт бол эдгээр аж ахуйн нэгжүүд үндэс сууриа бататган тууштай хөгжлийг сүвэгчилж, бусад аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг ч дайчлан дагуулах ёстой гэжээ. "Шотланд" аялал жуулчлалын компанийн тэргүүн менежер Малсолн Рогхид хэлэхдээ, Лондоны Олимп нь Шотландын аялал жуулчлалын хөгжилд ховор тохиох завшаан боломж олгож байгаа тул энэ завшааныг алдалгүй, дэлхий нийтэд хандан Шотландын соёл, спорт, аялал жуулчлалыг танилцуулах хэрэгтэй гэсэн байна.

      Олимпын наадам нь Англид 60 мянган ажлын байраар хангагдах боломж олгохыг Ллойдс банкны корпорацийн хийсэн холбогдох тайланд тэмдэглэсэн байна. \Урьхан, Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе