![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ТӨЗР-ний худалдааны танхимын дарга Тань Юншөү 4-ний өдөр Лхаст хэлэхдээ, Төвд энэ жил Жилүн сянаас Рэсү гүүр хүрэх засмал замыг тавьж, 2013 онд Жилүн боомтыг сэргээж нэвтрүүлэхээр чармайж байна гэжээ.
Тань Юншөү мөн өдөр болсон Хятадын ТӨЗР болон Балбын худалдаа эдийн засгийн зохицуулах комиссын хурал дээр хэлэхдээ, 86.2 сая юаний хөрөнгө оруулж буй Жилүн боомтын усан цахилгаан станцын барилгын төсөл ажлаа эхлүүлээд байна. 400 сая юаний хөрөнгө оруулсан Жилүн сянаас Рэсү гүүрийг холбосон засмал замыг энэ жилдээ багтаан тавих болно гэж танилцуулжээ.
Балбын худалдааны хангамжийн яамны холбогдох хүн илэрхийлэхдээ, хэрэв дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулбал Жилүн боомт нь бас нэгэн чухал боомт болох бололцоотой юм. Энэ нь хоёр талын худалдаа хөгжлийг ахиулах төдийгүй өмнөд Азийн худалдаанд идэвхтэй түлхэх хүчин болох юм гэж үзсэн байна.\Уртнасан орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |