• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын төвшин товлосон зорилтод хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-07-14 15:48:41

        Лондоны Олимпийн наадам болоход 2 долоо хоногийн хугацаа үлдлээ. Лондоны Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое 13-ны өдөр хэлэхдээ, Олимпийн наадмын аюулгүй хамгаалалтын төвшин товлосон зорилтод хүрлээ гэжээ.

        Себастьян Кое хэлэхдээ, Лондоны Олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Одоо зам харилцаа, аюулгүй байдлын хамгаалалт, цаг агаарын зэрэг нарийн ширийн асуудлуудыг зохицуулах шатандаа ороод байна гэжээ.

         BBC-гийн 13-ны өдрийн мэдээнээс үзэхэд, Лондоны Олимпийн наадам улам ойртож байгаа ч Англичууд түүнд маш хайхрамжгүй хандаж байгаа бөгөөд уг Олимпи нь нийслэлээс бусад газарт ямар ч ашиггүй гэж 74 хувийн иргэд үзэж байгаа юм байна. \Э.Цогзолмаа орчуулав\
  
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе