• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лондоны Олимпийн зардлыг төсвийн хүрээнд барьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-07-19 09:59:02

        Английн биеийн тамир спорт болон олимпийн хэрэг хариуцсан захиргааны сайд Хаг Робертсон 18-нд Лондонд хэлэхдээ, Лондоны Олимп болон Пара олимпийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Бүх төрлийн зардлыг 9 тэрбум 298 сая фунт стерлингийн төсвийн хүрээнд барих болно гэжээ.

        Хаг Робертсоны өгсөн тоо баримтаас үзэхэд, Олимпийн наадмын зардлын 6 тэрбум 248 сая фунт стерлингийг Английн засгийн газар, 875 сая фунт стерлингийг Лондон хотын захиргаа гаргаж, үлдсэн 2 тэрбум 175 сая фунт стерлингийг хонжворт сугалааны орлогоос гаргах юм байна. \Э.Цогзолмаа орчуулав\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе