• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпийн наадмын брэнд 47.5 тэрбум долларт хүрчээ

CRI       (GMT+08:00) 2012-07-27 16:25:14

      Нэрт брэндүүдэд үнэлгээ өгдөг Их Британийн Brand Finance компани саяхан гаргасан тайландаа зааснаар, олимпийн наадмын брэндийн үнэ ихэд өсч, өнөөгийн байдлаар 47.5 тэрбум ам.долларт хүрсэн ба 70.6 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй Apple компанийн дараа дэлхийд хоёрт орж, 47.4 тэрбум долларын үнэтэй Google компаниас давсан байна.

      Тайланд тэмдэглэхдээ, 2008 оны Бээжингийн Олимпоос хойш нийт орлого нь 38% -иар өсч, 5.1 тэрбум долларт хүрчээ. Үүний дотор радиогийн орлого 51%-иар нэмэгдэж, 3.9 тэрбум доллар болжээ.

      Тайланд урьдчилан тооцоолсноор, дээрх тоон үзүүлэлт 2016 оны Рио-Де- Жанейро-д болох Олимпийн наадмын үеэр үргэлжлэн өсч, орлого нь 6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Brand Finance компанийн захирал Девид Хайгх хэлэхдээ, урьдчилан тооцоолж байгаагаар, Олимпын наадмаас Их Британийн эдийн засагт орох ашиг орлого 25 тэрбум ам.доллараас давах төлөвтэй байна гэжээ.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе