• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зуны Олимпийн 30-р наадам Лондонд сүр жавхлантайгаар нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2012-07-28 16:07:16

      Дэлхий нийтийн анхаарлыг татсан зуны Олимпийн 30-р наадам 27-ны өдөр Их Британий Лондон хотод сүр жавхлантайгаар нээгдсэн байна.

       Нээлтийн ёслолыг 80 мянган хүний багтаамжтай Лондоны Олимпийн биеийн тамир спортын талбайд хийж, Их Британийн хатан хаан II Елизабета , Олон улсын Олипийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге, Их Британийн ерөнхий сайд Камерун, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар болон дэлхийн олон орны удирдагчид, хүндэт зочид нээлтийн ёслолд оролцсон байна.

       Олон улсын Олимпийн хорооны 204 гишүүн бүгд уг наадамд оролцож, 4 тамирчин бие даагчийн хувиар оролцжээ. Хятадын баг тамирчдын төлөөлөгчдийн далбааг баригч сагсан бөмбөгийн нэрт тамирчин И Жяньляны тэргүүлэл дор 42-рт талбайд орж ирсэн байна. Хятад улсын баг энэ удаад нийт 396 тамирчнаас бүрдсэн байгаа бөгөөд 23 төрлийн тэмцээнд хүч сорино. Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингүө Хятадын засгийн газрын төлөөлөгчийн хувиар нээлтийн ёслолд оролцжээ.

        Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Олимп нь гурав дах удаагаа Лондон хотод зохиогдож байгаа тул нэг зууныг дамнаж дахин нэг удаа Олимпийг зохион байгуулж байгаа рекорд амжилтыг тогтоолоо. Би Лондон хотод баярлаж байна, энэхүү олон ургалч, асар их амьдлаг, дэлхийн зэрэглэлийн хот дахин нэг удаа дэлхийн олон газрын хүмүүсийг хүлээн авч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн Олимпод бүх оролцогч багуудаас эмэгтэй тамирчин орж, жендерийн байдалд түлхэц өгсөн явдал боллоо.

      Лондоны Олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое хэлэхдээ, 2012 оны Лондоны Олимпод тавтай морилно уу. Энд ирсэн тамирчин бүрийн хувьд энэ удаагийн Олимп нь үнэтэй бөгөөд орлуулшгүй үйл хэрэг юм гэжээ.

      Хамгийн сүүлд Их Британийн хатан хаан II Елизабета зуны Олипийн 30-р наадам нээгдсэнийг албан ёсоор зарлалаа.

       Энэ удаагийн Олимпийн бүх тэмцээн нь 28-ны өдрөөс бүрэн эхэлж, ирэх 16 хоногт 10 мянга гаруй тамирчид 26 төрлөөр 302 тэмцээнд оролцох юм. Энэ удаагийн Олимпийн наадам нь 8-р сарын 12-ны өдөр өндөрлөнө. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе