• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггетай уулзжээ

CRI       (GMT+08:00) 2012-07-29 14:26:18

      Хятадын засгийн газрын төлөөлөгч, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө 28-ны өдөр Олимпийн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрлийн шувтаргын тэмцээнийг сонирхсон байна. Хятадын тамирчин И Сылин шилдэг амжилт үзүүлж олимпийн анхны аваргын алтан медалийг хүртсэн байна. Дай Бингүө Хятадын тамирчинд халуун баяр хүргэж, цуцалтгүй чармайж эх орондоо яруу алдар авчрахыг хүсчээ.

       Тэмцээнийг сонирхох хугацаандаа Дай Бингүө Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггетай уулзжээ. Дай Бингүө хэлэхдээ, Хятад улс олимпийн үйлсийг дэмжиж байна. Олон улсын олимпийн хороотой хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, олимпийн зориг санааг бадруулан дэлхийн олон орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайван хөгжилд нэн их хувь нэмэр оруулахад тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

        Хятадын олимпийн үйлсийг дэмжиж оролцож байгаад Рогге баярлаж байгаагаа илэрхийлж, Хятадын тамирчид Лондоны олимпод дахин шилдэг амжилт гаргахыг ерөөсөн байна. \Э. Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе