• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхасын соёлын өв үлдэгдлийг сайтар хамгаалж байна

CRI       (GMT+08:00) 2012-07-30 19:19:08

      Сурвалжлагч тун саяхан ТӨЗР-ноос мэдээлснээр, 2007-2011 онуудад шат бүрийн санхүүгийн салбар Лхасын соёлын өв үлдэгдлийг хамгаалахад нийт 415 сая юаний хөрөнгө мөнгө санхүүжүүлж, тухайн газрын соёлын үнэт дурсгал, өв үлдэгдэл үр ашигтай хамгаалагдсан байна.

      Лхас хотын Соёлын өвийг хамгаалах товчоо илэрхийлснээр, соёлын өв үлдэгдлийг хамгаалах зориулалттай эдгээр 400 сая гаруй юаний хөрөнгө мөнгөний 90% гаруй хувийг нь улсаас хөрөнгө оруулсан байна.

      Төвдийн Өөртөө Засах Районы Лхас хотод шилжүүлж үл болох төрөл бүрийн соёлын өвийн цэг 934 байгаа бөгөөд үүний дотор дэлхийн соёлын өв 3, улсын зэрэглэлийн гол чухал соёлын өвийн хамгаалалтын цэг 8, өөртөө засах районы зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах нэгж 49 байгааг холбогдох тоо бүртгэлд харуулж байна. Эдгээр хөдөлгөж үл болох соёлын өвд эртний үлдэгдэл буурь, эртний бунхан, чулуун агуй дахь яруу найраг ба сийлмэл, ханан зураг, хожуу үе ба орчин үеийн түүх, хувьсгалын өв багтсан байна.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе