• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн экспорт импортын нийт хэмжээ тэрбум ам долларыг давав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-01 14:18:16

    Сурвалжлагч саяхан Төвдийн өөртөө засах районы төв Лхас хотын гаалийн газраас мэдээлснээр, энэ оны эхний хагаст Төвдийн экспорт импортын нийт хэмжээ тэрбум ам долларыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 170.3 хувиар өсжээ. Энэ нь мөн үеийн бүх Хятадын экспорт импортын өсөлтийн хурднаас 162 хувь өндөр байж, Хятадад тэргүүлж байна.

    Бүртгэлд харуулснаар, оны эхний хагаст Төвдийн хилийн нутгийн жижиглэнгийн худалдаа ба байнгын худалдаа уг нутгийн импорт экспортын удирдах байр суурийг эзэлсээр иржээ. Хилийн нутгийн жижиглэнгийн худалдааны импорт экспортын хэмжээ 520 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 79.9 хувиар нэмэгдэв. Байнгын худалдааны импорт экспортын хэмжээ 490 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 631.5 хувиар нэмэгдсэн байна.

    Төвд ба гол худалдааны түншүүдийн худалдаанд, Төвд ба Азийн худалдааны хэмжээ 790 сая ам долларт хүрч, 148.7 хувиар өсөв. Төвд ба Европын орны худалдаа 80 сая ам долларт хүрч, 258.2 хувиар нэмэгджээ. Төвд ба Америкийн худалдаа 70 сая ам долларт хүрч, 245.2 хувиар нэмэгдсэн байна. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе