• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпын наадам амжилттай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-08-06 11:32:00

    Лондоны Олимпын наадмын зохион байгуулах комисс 5-ны өдөр мэдэгдэхдээ, Олимпын наадмын эхний хагас хэсгийн зохион байгуулалтанд хүмүүс сэтгэл хангалуун байгааг олон янзын арга замаар ойлгож мэдлээ гэжээ.

    Лондоны Олимпын наадмын зохион байгуулах комиссын ахлах гүйцэтгэгч Пол Дейгхтон өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, үзэгчид, албаны хүмүүс, тамирчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн бүгд Олимпын наадамд сайн үнэлгээ өгч байна гэжээ.

    Тэд юуны өмнө зам харилцааны асуудлыг амжилттай сайн зохицуулж чадсан гэж Пол Дейгхтон үзсэн бөгөөд хамгаалалтын талаар ч сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.

    Олимпын байдалд П.Дейгхтон сэтгэл ханамжтай байгаа хэдий ч аль ч Олимпийн адил хүмүүсийн санаанд нийцэхгүй зүйл ч гарч байдаг гэжээ. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе